NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Сайн байна уу? Хүндэт Сүүгий.
Өнөөдөр их сайхан өдөр байсан гэж найдаж байна.
Өвдөж, харамсаж амьдрахад амьдрал хэтэрхий богинохон тийм үү?
Хэдэн сарын өмнө би нэг удаа нисэх дээр орой болтол ажиллаад хүний машинаар дайгдан хот руу орж ирсэн юм.
Их дэлгүүрийн урд буугаад гэр лүүгээ алхах гэтэл машин дотор хамт сууж явсан эмэгтэй надтай хамт нэг зүгт явахаар болж таараад бид хамт алхасан юм. Тэр эмэгтэй 40 орчим настай 20 орчим жил төрийн байгууллагад ажиллаж байгаа хуульч эмэгтэй байсан.
Бидний яриа дөнгөж эхэлж байтал тэр эмэгтэй надад хүнд урам зориг өгч байх нь ямар их чухал болох талаар ярьж эхэллээ.
Тийм үг сонсоход надад их сайхан байсан тул би тэр эмэгтэйд урам өгөхийг хүссэн юм.
Үг гэдэг зүйл маш их хүчтэй. Хамгийн эхлээд бид БИ гэдэг үгэн дээрээ ажиллаж эхлэх хэрэгтэй гэж би боддог.
Та өөртөө би ... юу гэж хэлж байна? Тэр чинь таны бодитой байдлыг бүтээх болно.
Жишээ нь та өглөө бүр гэрээсээ гарахдаа толинд өөрийгөө хараад би өнөөдөр сайхан харагдаж байна гэж хэлж байж болно гэж хэллээ.
Гэтэл тэр эмэгтэй тэр дороо л гэрэлтээд явчихсан. Тиймээ би наадхыг чинь мэднэ. Гэхдээ энэ их хэцүү.
Толинд харахад нүдэнд шууд бодитоор харагдаад байгаа зүйлийг хараад сэтгэлээр унахгүй байх гэдэг их хэцүү.
Дээр нь хуучны танилууд маань тааралдахдаа чи их жин нэмсэн байна шүү гэж хэлдэг.
Тэднийг хэлсэн хэлээгүй би тэртээ тэргүй мэдэж л байгаа шүү дээ...
Тэгээд бидний яриа гүнзгий болж эхэлсэн.
Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм? Одоо сэтгэл хангалуун байна уу? Юу таныг хамгийн ихээр зовоож байна? гэх мэт ...
Хүний бодол гэдэг бол маш олон давхар өнгөлөн далдалалт юм байна аа гэдгийг би ойлгосон.
Нэг бодлын ард өөр нэг бодол. Өөр нэг бодлынх нь ард бас нэг өөр бодол ...
Ингэж явсаар байгаад бүр гүнзгий харах юм бол жинхэнэ үнэн нь харагдах болно.
Бүх бодол явж явж эцсийн эцэст хоёрхон бодлын үртэй байх юм.
Нэг нь хайр. Нөгөө нь айдас.
Бид тархиндаа ямар үр цацна, түүнийгээ л хурааж авах болно.
Би тэр эмэгтэйд үргэлжлүүлэн хэлэхдээ би таны хэлж байгааг ойлгож байна аа.
Энэ их хэцүү. Би мэднэ.
Шинжлэх ухааны судалгаагаар комьпютер хүн өдөрт хичнээн бодол бодож байгааг тоолсон юм.
Хүн өдөрт дунджаар 65,000 бодол боддог. Түүний 80% нь сөрөг. Энэ л яагаад энэ их хэцүү байгаагийн шалтгаан нь.
Гэвч би үүнтэй хэрхэн яаж тэмцэж болох талаар бага сага зүйл мэднэ шүү.
Би амьдралынхаа бүхий л цаг хугацааг ямар нэгэн зүйлд санаа зовж өнгөрөөсөн.
Ийм зүйл болж магадгүй, болохгүй байж магадгүй.
Сонголт минь зөв байж магадгүй, буруу байж магадгүй.
Ингээд хэлчихвэл инээдэг болов уу? уурладаг болов уу? юу гэж хэлэх ёстой юм бол?
Эрсдэлтэй байж магадгүй, эрсдэлгүй байж магадгүй гэх мэт ...
Амьдрал их хачин аргаар бидэнд юм заадаг.
Амьдрал биднийг үргэлж хараагүй байгаа өнцгөөс цохиж унагадаг.
Би унасан. Бүр маш гүн унасан. Би зүгээр л ямар нэгэн зүйлийн хагас нь болчихсон юм шиг санагдаж байсан.
Дотроос минь ямар нэгэн үнэтэй, онцгой гэсэн зүйлийг минь авчихсан.
Үнэхээр их өвдөж, дахиж урагшаа харж амьдрах хүсэл огт байхгүй болчихсон.
Тэгээд би ухаарсан.
Амьдрал бол өөрөө эрсдэл. Ээж аав 2 минь уулзаж байсан нь эрсдэл.
Миний төрж байсан тэр мөч хүртэл эрсдэл.
Бизнес хийх нь эрсдэл. Гэрлэлт ч гэсэн эрсдэл.
Энэ амьдралд эрсдэлгүй зүйл гэж огт байхгүй юм байна.
Би эрсдэлийг хүлээж авсан. Тэгээд дараа нь харсан.
Би жинхэнэ дайсан хэн байсныг олж харсан. Тэр бол айдас.
Айдас үргэлж ирээдүй цаг дээр байдаг.
Айдас хэлэхдээ наадах чинь хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс оролдож үзэхгүй байсан нь дээр гэж хэлдэг.
Түүнийгээ үнэн гэж итгүүлэхийн тулд баахан хуурамч нотолгоонууд гаргаж ирдэг.
Тэгээд таныг хэзээ ч жинхэнэ боломжоор чинь амьдруулахгүй.
Нэг л өглөө сэрээд би өөрөөсөө асуусан.
Надад хийхийг хүссэн зүйлс зөндөө их байсан шүү дээ. Харамсалтай нь дахиж хийж чадахааргүй болчихсон байсан.
Надад өмнө нь хийж болох маш их боломж байсаар байсан байтал би яагаад хийгээгүй юм бол оо? гэж өөрөөсөө асуусан.
Тэгээд би өөрийгөө огт амьдраагүй юм байна аа гэдгийг ухаарсан.
Би амьд байсан болохоос л биш, огт амьдраагүй юм байна.
Тэр өдөр би дахин шинээр төрсөн.
Ээж аав минь миний махан биеийг төрүүлсэн бол, Би өөрөө өөрийнхөө сүнсэн биеийг төрүүлсэн.
Дахиж юуг ч хойш нь тавихгүй. Хэрвээ надад өнөөдөр хийх боломж нь байгаа бол би өнөөдөр хийх болно.
Надад маргааш, эсвэл сарын дараа амьд байна гэсэн баталгаа байхгүй.
Яг үүнтэй ижилхэн миний хайртай дотны хүмүүс ч гэсэн сарын дараа амьд байна гэсэн баталгаа байхгүй.
Боломж нь байгаа бол би өнөөдөр заавал хийх болно.
Учир нь бид хэзээ нэгэн цагт хичнээн их хүссэн ч гэсэн хийж чадахгүй болох болно.
Амьдрал биднээс хайртай хүмүүсийг минь нэг нэгээр нь аваад явах болно.
Ийм зүйлийг бид удирдаж чадахгүй.
Тиймээс би өнөөдрийг аз жаргалтай сайхан өдөр болгохоор шийдсэн юм.
Хэрвээ 10 жилийн дараа хүн надад өнөөдөр сайхан өдөр байна шүү гэж хэлвэл,
Би хариуд тиймээ өнөөдөр сайхан өдөр байна. Өдөр бүр сайхан өдөр.
Би өнөөдрийг сайхан өдөр болгохоор 10 жилийн өмнө шийдчихсэн юм аа гэж хэлэх болно.
Энэ бол миний дахин төрөлт байсан.
Тэр өдрөөс хойш би өдөр бүр тархиа эерэг бодлоор дүүргэдэг болсон.
Бид хавар ямар үр цацна, намар түүнийгээ л хурааж авна гэдгийг санаарай.
Одоо миний тархинд байгаа бодлын харьцаа гэвэл 60% сөрөг 40% эерэг байна.
Надад 50, 50-н хувь болгохын тулд дахиад маш их эерэг бодол тархиндаа хийх хэрэгтэй.
Ингээд бидний яриа бүр гүнзгий болсон.
Сүүлдээ би тэр эмэгтэйд хүний далд ухамсар гэж юу болох? хэрхэн яаж ажилладаг?
түүнийг хэрхэн яаж програмчилаж болох талаар зөвлөгөө өгсөн.
Тэр эмэгтэй хэлэхдээ чи маш их бясалгасан хүн байна.
Арга ч үгүй байхдаа өдөржингөө амьгүй зүйлийн ард суугаад,
амьгүй зүйлтэй ярьж суудаг хүн маш их цагийг өөртэйгөө ярьж суухад зарцуулдаг биз.
Би өөртэйгөө ярьж ганцаараа суухыг маш их хүсдэг. Маш сайхан амралт болдог юм.
Миний хийдэг ажил чинийхээс шал өөр. Учир нь би үргэлж амьд хүмүүстэй ярьдаг ажил хийдэг.
Хүмүүс хүрч ирээд л надад хамаг зовлонгоо ярьж эхэлдэг.
Байнга хүмүүстэй ярьж, зогсоо зайгүй ам минь ажиллаж байдаг болохоор надад өөртэйгөө ярьж,
чам шиг бясалгаж суух зав гардаггүй юм аа гэв.
Би түүнд, наана чинь байгаа эерэг талыг нь олж харъя.
Та байнга хүмүүстэй ярьсаар байгаад таны ярианы чадвар маш сайн хөгжсөн байна.
Та бас муугүй сэтгэл зүйч болж, бас их ухаантай болсон байна.
Та хүүхдүүдтэйгээ их нээлттэй харьцдаг байхдаа.
Биднийг бага байхад энэ зүйлсийг хэн ч хэлж өгөөгүй.
Миний таньд ярьсан зарим зүйлсийг ч гэсэн та анх удаа сонсож байгаа байх.
Эдгээр зүйлсийг ч гэсэн надад хэн ч хэлж өгч байгаагүй.
Учир нь бидний эцэг, эхүүд өөрсдөө ч гэсэн үүнийг мэддэггүй байсан.
Энэ бол их ховор мэдлэгүүд. Амжилтанд хүрч чадсан хүн бүр үүнийг мэддэг.
Би эдгээр мэдлэгүүдийг тэдний түүхээс сурсан юм.
Одоо харин би өөрөө амжилт болж хувирч байна.
Өмнө нь би амжилт гэдэг ямар нэгэн цэгт хүрэх гээд гүйгээд байдаг байсан чинь би өөрөө амжилт байсан байна.
Би өөрөө шинээр амжилтын түүхийг бичиж, өөрөө өөрийнхөө амьдралын дезайныг нь зохиож байна.
Амьдралынхаа style-г ямар болгох уу? хэн болж юу хийх үү? Түүхэнд анх удаа ... юу гэж бичигдэх үү?
эдгээр зүйлсийг хийчихсэн байна.
Тэгээд энэ бол дөнгөж эхлэл нь гэж бодохоор ирээдүйд намайг дахиад юу хүлээж байгаа бол? гэдэг зүйл сонирхол татдаг.
Ингэж бодохоор амьдрал улам их сонирхолтой болж, амьдралд улам л их хайртай болох юм.
Одоо энэ бол ганцхан миний амьдрал биш болсоон. Амьдрал минь онцгой утга учиртай болсон.
Бурхан надаар маш том зүйлсийг хийлгэхээр бэлдсэн. Бурхан намайг онцгойлон хайрласан.
Эдгээр зүйлсийг хийсний дараа би ганцаараа түүхэнд бичигдэхгүй юм байна.
Намайг дагаад миний эргэн тойронд байсан бүх хүмүүс надтай хамт бичигдэх юм байна.
Тэдний түүх ч бас онцгой байх болно.
Би танд байгаа асуудлуудын чинь талаар мэдэхгүй ээ.
Гэхдээ би танд агуу их хүч байгаа гэдгийг л мэдэж байна.
Та түүнийгээ хайж олж, ашиглаж сурах хэрэгтэй.
Өнөөдөр би хийчэхсэн байгаа зүйлээ хараад би ийм зүйл хийнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй шүү дээ гэж боддог.
Танд агуу их хүч байгаа, гэж хэлээд гэрийнхээ зүг салаад явсан.
Харин өчигдөр над руу тэр эмэгтэй утсаар ярьлаа.
Дарга нь түүнийг хууль бус зүйл хийлгэхийг хүссэн гэнэ.
Өмнө нь үгүй гэж хэлж чаддаггүй байсан гэнэ.
Учир нь дарга нь түүнийг зуучих байх гэж айдаг байсан гэнэ.
Тэр даргыг халаад явуулсан ч гэсэн дараагийн дарга нь ирээд би ажилгүй болох болно.
Төрийн байгууллагад энэ зүйл хамгийн хэцүү.
Нам дагаж орж ирсэн хүмүүс нэг хүний гарын үсэг зурагдахад л би хэцүү байдалд ордог.
Хамаг ажил зогсож, баахан ажлаа мэддэггүй хүмүүс хүрээд ирдэг.
Тийм болохоор би тэдний хий гэсэн зүйлийг нь хийгээд л явдаг байсан гэв.
Тэгээд би энэ удаад дахиж чадахгүй нээ гэж өөртөө хэлсэн.
Би даргадаа, намайг энд таныг хууль зөрчүүлэхгүй гэж байлгаж байгаа юм.
Тиймээс би таныг хууль зөрчсөн зүйл хийлгэж чадахгүй гэж хэлсэн.
Гэтэл дарга нь түүн рүү хараад, би чиний дарга, чи миний цэрэг.
Чи миний хий гэснийг л хийх болно гэж хэлсэн гэнэ.
Тэр эмэгтэй: үгүй ээ, би зөвхөн хуулийн хүрээнд л таны хий гэснийг хийх болно.
Энийг бол би хийж чадахгүй гэж хэлсэн байна. Тэгээд шүүх хурал болжээ.
Тэр эмэгтэй шүүх танхимд орохдоо ярих зүйлээ юу ч бэлдээгүй байсан гэнэ.
Түүний гарт зөвхөн баримт материалууд нь л байсан ба юу ярихаа огт мэдэхгүй байсан гэнэ.
Тэгээд миний хэлсэн үгнүүдийг санажээ.
Танд ярих авъяас байгаа. Айдас бол худалч. Танд агуу их хүч байгаа, гэсэн үгнүүдийг санасан гэнэ.
Тэгээд өөртөө тэгэж хэлжээ.
Би айж байна. Тэгсэн ч гэсэн би үүнийг заавал хийх болно. Өнөөдөр би айдастайгаа нүүр тулах болно.
Толгойгоо өргөөд, дээгүүр харж алхаа гишгээ нь хүртэл өөрчлөгдсөн гэнэ.
Тэрээр хэлэхдээ: Би анх удаа өөрийгөө амьд байна гэж мэдэрсэн.
Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан.
Дотор минь хүч амтагдаж, бүр гүнээс минь хоолой сонсогдож эхэлсэн.
Би өөрийгөө сонсож эхэлсэн.
Тэгээд л ороод ярьсан. Юу болсон юм бүү мэд гэж хэлээд баахан инээсэн.
Тэгээд гарч ирээд зогсож байтал би ялчихсан.
Араас минь нэг охин гарч ирээд та сая хурал дээр ярьсан зүйлээ надад өгч болох уу? гэж асуусан.
Надад тийм зүйл огт байхгүй ээ. Би зүгээр л үнэнийг ярьсан юм гэж хэлтэл тэр охин бүр алмайрчихсан.
20 орчим жил төрийн байгууллагад ажиллахдаа би нэг ч удаа цалингаараа нөхөртөө юм авч өгч үзээгүй.
Гэтэл энэ удаад би нөхрийгөө дагуулж гараад бүтэн хувцас авч өгсөн.
Хамгийн сүүлд савхин куртик авч өгсөн.
Энэ үнэхээр сайхан мэдрэмж байсан.
Одоо би миний дотор юу байгаа вэ? гэдгийг мэддэг болсоон.
Чамд их баярлалаа. Чи амьдралыг минь аварлаа гэж хэлсэн.
Би зөрүүлээд өөрийгөө тарган гэж боддогоо больсон уу?
Толинд хараад би өнөөдөр сайхан харагдаж байна гэж хэлж байна уу? гэж асуусан.
Гэтэл тэр эмэгтэй:
Өнөөдөр өглөө би гэрээс гарахынхаа өмнө толинд өөрийгөө хараад ингэж хэлсэн.
Охин минь чи зарим өдөр үнэхээр сайхан харагддаг л даа.
Гэхдээ чи өнөөдөр илүү сайхан харагдаж байна гэж хэлсэн.
Санаа дагаад ч тэр үү, нээрэнгээсээ жин хасаад ч байгаа юм шиг санагдаад байгаа шүү.
Одоо би бүхнийг чадна гэдгээ мэдэрч байна. Чамд дахиад баярлалаа.
Миний дотор, бас чиний дотор байгаа тэр зүйлийг илүү олон хүнд хэлж өгөөрэй гэж хэллээ.
Бүтэн жил хүмүүст энэ үгийг хэлж явсны дараа анхныхаа үр дүнг үзлээ.
Надад ч бас үнэхээр сайхан байна.

Чамд агуу их хүч байгаа шүү.
Чамд их баярлалаа.
Чи миний амьдралыг аварсан.
Чамд дахиад баярлалаа.
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.