NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Сайн уу?
Яг одоо өглөөний 6 цаг болж байна.
Ихэнх хүмүүсийн хувьд энэ өдөр дөнгөж эхлэх гэж байгаа цаг.
Гэвч найз нь энд унтахгүй ажилласаар л байна.
Дуучин 50 Cent-ээс сэтгүүлч ингэж асууж байсан юм.
Та киноны чинь эвлүүлгийг хийж байх үед давхар хөгжим дээр нь ажиллаж байсан гэсэн,
Та хэзээд нь унтдаг юм бэ? гэж асуусан.
50 Cent хэлэхдээ:
Зөвхөн эвдэрхий хүмүүс л унтдаг юм аа. Би унтдаггүй.
Би мөрөөдлөө бодитой болгохоор завгүй ажилладаг.
Би амжилт гэдэг зүйлд донтчихсоон гэж хэлж байсан.
Би энэ үгэнд их дуртай. Энэ үгийг зөвхөн 50 Cent ч хэлээгүй.
Амжилтанд хүрсэн хүн бүр энэ үгийг хэлж байсан байх юм.
Зарим нь бүр шөнө 3 цагт босдог, Arnold Schwarzenegger үүрээр 5 цагт босдог байх юм.
Тэгээд л мөрөөдлийнхөө төлөө ажиллаж эхэлдэг.
Би ч бас тэр замаар нь явахыг хүссэн. Ихэнх хүмүүс биеийн амрыг харж амархан замаар шахцалдаж явдаг.
Харин би энд ганцаараа замаар алхаж явна.
Миний алхсан энэ замаар маш олон хүн алхсан.
Тэд бүгд л над шиг ихээр ганцаардаж байсан.
Заримдаа тэд 2 эсвэл 3-улаа нэг замаар алхаж байсан ч гэсэн тэд уралдаж байсан.
Нэг нь ч нэгнийхээ төлөө гүйгээгүй.
Харин би энд ганцаараа алхдаг.
Амьдардаг хаягаа 2 ч удаа өөрчилсөн.
Заримдаа орой гэртээ хүрч ирээд түлхүүрээ хаалгандаа хийж хаалгаа онгойлгоно.
Хэн нэгэн нь намайг угтаад авдаг болоосой гэж бодоод хоосон гэрт орно.
Ширээн дээр ээжийн хийж үлдээсэн байгаа цайг хараад, ээжийнхээ сэтгэлийг амтархан уудаг.
Ээж минь ирээд гэр цэвэрлэх гэх байхдаа, ажлыг нь хөнгөвчлий гэж бодоод заримдаа өөрөө гэрээ цэвэрлэнэ.
Энэ бол сайн зуршил, ядаж л ирээдүйн эхнэртээ романтик харагдах болно гэж бодохоор гэр цэвэрлэх гэдэг их гоё ажил болчихдог.
Байхгүй байгаа тэр хүнийг сэтгэлдээ байгаа юм шиг бодож амьдарна...
Сэтгэл минь өвддөг.
Нэг хүнийг маш ихээр санах юм.
Тэр хүн бол чи.
Би тэр хүнээ олсон шүү дээ.
Миний ертөнцөд л байдаг байсан тэр од, Физик ертөнц дээр ч хүртэл байсан.
Би тэр одоо амьдралаас олсон. Тэр од миний хажууханд байсан.
Тэр одоо би санахдаа шөнө бүр гарч тэнгэр хардаг байсан.
Одоо бол хөгжим сонсоод л дотоод ертөнцдөө хардаг болсон.
Нүдээ аниад мөрөөднө.
Бүх зүйл сайхан, маш үзэсгэлэнтэй байх юм.
Бүр дэндүү төгс гэмээр.
Бид уур, уцаар, стресс гэдэг зүйл байдаггүй дэлхий дээр амьдарч байгаа.
Дэндүү төгс, дэндүү гоё гариг дээр, хамгийн сайхан бүхний дунд амьдарч байгаа.
Гэтэл уур гэдэг зүйл зөвхөн хүний дотоод ертөнцөд л байдаг байх юм.
Хүн хүний дотоод ертөнц бүр өөр өөр байх юм.
Зарим хүн дотоод ертөнцдөө уурыг дараад сурчихсан байх юм.
Хүн бүр өөр өөр мэдрэмжтэй байх юм.
Амьдрал ямар олон өнгөтэй юм бэ?
Ийм сайхан ертөнцөд би амьд байна.
Би хараахан үхээгүй байна. =)
Би энэ сайхан ертөнц дээр хэн ч болж амьдарч болно.
Бас хэнтэй ч амьдарч болно.
Бүх зүйл боломжтой.
Боломжгүй юм гэж байхгүй.
Би хөгжимчин болж чадах юм байна.
Эсвэл би гаж донтон болж түүхэнд юу ч гэж бичигдэж болно.
Ирээдүй минь хараахан бичигдээгүй байна.
Үүнийг би үргэлжлүүлэн төгс болгож бичмээр байна.
Гэхдээ би юу гэж бичигдэхээ мэдэж байгаа.
Би бүр чамтай уулзаж байхдаа л мэддэг байж.
Би комьпютерийн профессор болж бичигдэнэ.
Би анх удаа програмийн хэл бичих гэж оролдож үзээд 2-хон өдөрт нэг жижигхэн програмын хэл биччихсэн.
Гэхдээ тэрийгээ би Монгол хэл дээр бичсэн.
Зөвхөн програмын хэлийг нь сурахад л хангалттай хэцүү байхад бүр хэлийг зохиогоод биччихсэн гэдэгтээ өөртөө ч итгээгүй.
Би Монголд анх удаа Монгол хэл дээр програмын хэл зохиосон хүн гэж түүхэнд бичигдэж болох юм байна.
Түүнийхээ номыг нь гаргаад, Вебсайтыг нь хийж, програмыг нь гаргаад 10 жилийн Боловсролын системд оруулж болох юм байна.
Гайхалтай санаа!
Боловсролын яамны хийж чадаагүй зүйлийг нэг хүн ганцаараа хийж болдог л юм байна. Болохгүй зүйл гэж алга.
Үүнийгээ би үнэгүй гаргах болно.
Би улсаас нэг ч төгрөг асуулгүйгээр хийж хүмүүст үнэгүй өгөх болно.
Найз нартаа би ирээдүйн хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлж өгье гэж хэлнэ.
Ирээдүйд хүүхдүүд чинь Монгол хэл дээр үнэгүй програмын хэл сурах болно.
Үүнийг хийснээрээ би их олон Монгол хүнд тус хүргэж чадах байх гэж бодож байгаа.
Бас их олон хүүхдүүдийн мөрөөдөл биелэх боломжтой болох болно.
Би бусдад туслах дуртай.
Би хүмүүст өгөх дуртай.
Би хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг болсон.
Би хүмүүст урмын үгс хэлдэг болсон.
Би яг одоо энд Би гэж ярьж байна.
Үүнийг ч гэсэн би чамаас л сурсан.
Бид 2-ын дунд болсон нэг ширхэг зүйл ч хий хоосон байгаагүй.
Хамгийн муухай өдрүүд ч гэсэн хичээл байсан.
Намайг илүү дээр, илүү сэтгэл зүйн хүчтэй болгоход зориулагдсан хичээл байсан.
Би чамаас салсаныхаа дараа ярьж сурахыг хүссэн.
Маш олон хүмүүстэй уулзаж, аль болох их ярих гэж оролддог байсан.
Тэгээд би ярьж сурахын тулд хамгийн шилдгүүдээс нь сурахыг хүссэн.
Интернэт рүү орж дэлхийн шилдэг Speaker-уудийн бичлэгийг үзэж Body language харж, ярьж байгааг нь сурж эхэлсэн.
Тэгээд дэлхийн Top 5 Motivitional speaker-ийн нэг болох Les brown лүү майл бичсэн.
Намайг найз охин минь хэтэрхий их БИ, БИ гэж яриад байна гэдэг байсан.
Би үүнийгээ багасгах гээд нэг л учрыг нь олдоггүй ээ.
Би яаж БИ гэж ярьдагаа болих вэ? гэж асуусан.
Хариу нь ирсэн.
Хэрвээ чи л өөрийгөө БИ гэж ярихгүй юм бол хэн чамайг чиний өмнөөс ярих юм бэ?
Тэр ч байтугай чи хайртай эмэгтэйдээ хүртэл өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй байна гэдэг чинь асуудал.
Чи Би гэдгээ илүү сайн ярьж сур.
Чи өөрийнхөө түүхийг ярьж сур.
Амжилтанд хүрсэний чинь дараа хүмүүс чиний түүхийг сонсохыг хүсэх болно.
Тэр үед чи чадахгүй ээ гээд сууж байх уу?
Бичээд ав.
Хүмүүс мэддэг хүмүүстэйгээ бизнэс хийхийг хүсдэг юм.
Тэдэнд чи өөрийнхөө тухай persentation тавьж сурах хэрэгтэй гэж хэлсэн.
Түүний дараа би Иргэний нисэхийн ерөнхий газарт очоод захиралтай нь уулзахаар болсон.
Бусад компаниуд маш сайн бэлдсэн мэргэжлийн түвшинд persentation тавьж байсан.
Харин би юу ч үгүй очсон.
Ороод гар барихаасаа эхлээд л өөрийгөө танилцуулж эхэлсэн.
Миний програм ийм ийм сайн, ийм мундаг хамгаалалттай, ийм хурдан,
энэ компаниас ийм юмаараа илүү гэх мэтээр ярьсангүй.
Би энэ зүйлийг сурахын төлөө ийм ийм юмаа золиосолсон.
Би энд ирж энэ ажлыг авахын төлөө ийм ийм хүнд сонголт хийсэн.
Програм бичдэг хүн гэхээрээ сэтгэл хөдлөлгүй гэсэн үг биш ээ.
Програмист хүн ч гэсэн бусадтай адилхан уйлж, бусадтай адилхан инээж,
хайрлаж, дурлахыг хүсдэг юм аа.
Бид хүн л юм чинь алдаа гаргадаг.
Алдаанаасаа суралцаад би илүү дээр хүн болсон.
Тиймээс би алдахаас айдаггүй.
Би энэ ажлыг маш сайн хийж чадна.
Учир нь би энэ зүйлийг маш сайн мэднэ.
Танай компанид ийм ийм асуудал байгааг би олж харлаа.
Би асуудлаас зугтдаг хүн биш ээ.
Би асуудалтай нүүр тулаад даваад гардаг хүн байна.
Би асуудлуудыг чинь шийдэхэд туслая...
Ингээд л ярихад цаашаа маш амархан болоод явчихдаг.
Энэ бүх зүйлийг би чиний ачаар л сурсан.
Чамд би өөр хүн болж харагдахын төлөө ном уншиж эхэлсэн.
Олон ном уншсаны дараа би жинхэнээсээ өөр хүн болчихсон.
Миний гаргасан хамгийн том амжилтууд, миний амьдралын хамгийн том алдаанаас ирсэн.
Тэр бол бас л чи.
Чиний ачаар би хайр гэдэг зүйлийг сурсан.
Чиний ачаар би алдаа гаргах нь хэвийн зүйл юм байна аа, бид бүгдээрээ алдаж, алдаанаасаа суралцдаг.
Алдааны ачаар бид илүү дээр хүн болж хувирдаг.
Алдаж үзсэн болохоороо би Баярлалаа гэж хэлж сурсан.
Энэ мэт зүйлсийг би чамтай уулзаж байгаад нүүр нүүрээ харж ярилцахыг хүсэх юм.
Үг хүний ярианы долоохон хувийг л өгч чаддаг гэсэн.
Хоолойны өнгө 30+ хувь, биеийн хэл 60+ хувь байдаг.
Гэтэл би чамтай хоолойны өнгө, биеийн хэлээ оролцуулаад 100% ярихыг хүсэх юм.
Ядаж л 7%-ийг минь дамжуулж чадаж байгаа энэ захианд баярлалаа.
Өдөр бүр өөдрөгөөр сэтгээрэй.
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.