NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Тэнд их хол байдаг нэгэн хүйтэн гариг дээр нэгэн залуу амьдран суудаг.
Тэр залуугийн зүрхэнд нэгэн хаалга байдаг.
Хэрвээ тэр хаалгаар яван орвол дотор нь хоосон өрөөнд нэгэн жаахан хүү их гунигтай сууж байх юм.
Тэр хүүгээс чи яагаад энэ хоосон өрөөнд ийм их гунигтай сууж байгаа юм бэ? гэж асуутал тэр хүү ингэж хариуллаа.
Би энэ жижигхэн хоосон өрөөнд хэн нэгэн хүн орж ирэхийг хүлээж маш удаан сууж байна.
Надтай найзлах, намайг хайрлах тэр нэгэн хүнийг их удаан хүлээж сууж байна.
Энд их хүйтэн, их хоосон. Би энд их даардаг, бас их ганцаарддаг.
Хэн нэгэн хүн намайг тэвэрч дулаацуулдаг болоосой гэж хүсэн суудаг юм.
Гэвч хэн ч хэзээ ч энэ хаалгаар орж ирдэггүй.
Итгэл найдвар минь унтарч, мөрөөдлүүд минь бүдгэрч харагдахаа больж эхлэх үед би орилдог.
Би маш чанга хамаг хүчээрээ орилдог.
Битгий бууж өгөөрэй. Битгий итгэл найдвараа алдаарай. Битгий мөрөөдлөө орхиорой.
Би энд одоо ч гэсэн амьд байсаар байгаа шүү. Намайг битгий үхүүлээрэй, гэж орилдог.
Учир нь би их жижигхэн болохоор гадна минь байгаа том залуу намайг сонсдоггүй юм.
Заримдаа үүгээр их муу хүмүүс явж өнгөрдөг. Би их айдаг.
Тэд надтай яг л найз шиг минь хандаж, найз шиг нь жүжиглэж, намайг хуурдаг.
Тэгээд тэд явахдаа өрөөнд минь байсан ямар нэгэн зүйлийг минь аваад явчихсан байдаг.
Энэ л яагаад энэ өрөө ийм хоосон байгаагийн шалтгаан нь.
Тэдгээр муу хүмүүс надтай найзалж байсан шалтгаан нь надад тэр хүмүүст хэрэгтэй зүйлс нь байсан болохоор тэр.
Хамгийн сүүлд нэгэн найз минь надаас хамгийн үнэтэй зүйлийг минь аваад явчихсан.
Дөнгөж ургаж эхэлж байсан итгэл найдвар, хайр дурлал, мөрөөдлийг минь аваад явчихсан.
Тэр цагаас эхлэн би тэр хүн миний найз биш байсан байна гэдгийг ухаарсан юм.
Найз гэж боддог байсан маш олон хүмүүс бүр анхнаасаа эхлээд л миний найз биш байсан байна гэдгийг мэдсэн.
Тэгээд энэ хаалгаар орж ирдэг байсан хүмүүст шүүлтүүр хийж эхэлсэн.
Тэднийг шалгаж эхэлсэн. Хэн нь хэн байсан юм бэ? гэдгийг таньж эхэлсэн.
Шүүлтүүрээр шигшиж, шалгалтыг даваагүй хүмүүсийг амьдралаасаа бүр мөсөн хассан.
Тунаад хоёр гуравхан хүн үлдсэн. Харин үлдсэн нь намайг байдаг гэдгийг ч мэддэггүй.
Хичнээн олон жил надтай ойрхон байсан нь хамаагүй.
Тэд миний гадна байдаг том залууг л мэддэг байсан.
Хэрвээ тэр залуу өнгөтэй өөдтэй сайн явбал бүгд хүрээд ирнэ.
Хэрвээ тэр залуу алдаа гаргаж, сул дорой явбал бүгд зайгаа барьж тараад алга болчихдог.
Харин надтай тэр бүр уулзаад байдаггүй 2-3 найз байсан.
Тэдэнтэй уулзах бүртээ би өөрөө ямар нэгэн зүйл авчихдаг.
Тэд ч бас над шиг хоосон өрөөндөө ганцаараа суудаг жаахан хүүхдүүд.
Тэдэнтэй уулзах бүртээ би анх хараад найзалсан жаахан хүүхэд мөн байна гэж таньдаг.
Тэднийг доошоо унасан үед нь өргөж өгч, өндөрт байгаа үед нь хамт санаа нийлж баярыг нь тэмдэглэдэг.
Бид бие биедээ сүнслэг зүйлс өгч авалцаж, өөрөөр холбогддог юм.
Яаж гэдгийг нь би хэлж мэдэхгүй.
Бид энэ талаар хааяа ярилцаж, хэд хэдэн таамаг байдаг ч гэсэн одоо болтол хариултыг нь олж мэдээгүй.
Гэсэн ч бид ямар нэгэн аргаар холбогдсон.
Би хувьдаа хувь тавилан биднийг холбосон гэж боддог.
Жишээ нь би хэдэн сарын турш ямар нэгэн зүйлийн талаар бодоод хариултыг нь
олохгүй байсан зүйлийнхээ хариултыг нь тэднээс авчихдаг.
Тэд надад ямар үнэтэй үгс хэлж өгч байгаагаа өөрсдөө ч мэддэггүй.
Заримдаа тэдний зүгээр л санаандгүй хэлсэн үг нь миний хувьд маш чухал үг байдаг.
Хэдэн сар бодоод хариуг нь олохгүй байсан зүйлийнхээ хариултыг нь авчихдаг.
Заримдаа бурхан тэднийг ашиглаж надтай яриад ч байгаа юм шиг, тайлбарлахад үнэхээр хэцүү...
7 хоногийн өмнө унтахынхаа өмнө залбираад асуусан асуултын хариултыг 7 хоногийн дараа тэднээс авч байх жишээтэй.
Би тэдэнд ингэж залбирсан гэж хэлээгүй шүү дээ гэж бодогдоно.
Би тэднээс ийм сонин тайлбарлахад хэцүү зүйлсийг авдаг. Янз бүрийн филисофи ярьна. Бодлоороо холбогдчихдог өөр ертөнц...
Чи бид хоёрын дунд ч гэсэн ийм холбоос байсан гэж би итгэдэг.
Би тэдэнтэй уулзах бүртээ үргэлж гоё сайхан үгс сонсоод байдаггүй ээ.
Гэхдээ үргэлж надад хэрэгтэй үгийг сонсдог.
Найз минь надад хэлэхдээ,
Хэрвээ би чамд энэ үгийг хэлбэл чи намайг найзынхаа тооноос хасчихаж магадгүй ээ.
Энэ үг чамд тийм ч сайхан сонсогдохгүй байх. Гэвч би чамд энэ үгийг хэлэх ёстой.
Би чамд энэ үгийг хэлэхдээ бидний хооронд байгаа нөхөрлөлийг дэнжин тавьж байж хэлж байгаа юм шүү.
Би чамд таалагдах гээд худлаа гоё үгс хэлээд, эсвэл зүгээр л инээгээд өнгөрч болно. Гэвч би тэгэхгүй.
Учир нь би чамд санаа зовж байгаа болохоор энэ үгийг чиний төлөө гэж хэлж байгаа шүү гээд ... хэлдэг.
Харин би хариуд нь Баярлалаа найз минь, наад үг чинь надад яг хэрэгтэй байсан юм гэж хэлдэг.
Чи дөнгөж сая надад ямар том зүйл өгснөө өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ баярлалаа.
Чи дөнгөж сая нөхөрлөлөө дэнжин тавин байж хүнд шийдвэрийг гарган миний төлөө үгс хэллээ.
Энэ бол ХАЙР гэдгийг би мэднэ.
Хэрвээ чи надад санаа тавьдаггүй, намайг хайрладаггүй байсан бол энэ үгсийг хэлэхгүй байх байсан.
Энэ надад ямар хамаатай юм. Би шал дэмий юм ярьж энэ хүнд юм ойлгуулах гээд ч яах юм гээд л чимээгүй өнгөрөх байсан.
Гэвч чи тэгээгүй. Баярлалаа гэж хэлдэг.
Хэдэн сарын дараа миний гаргасан алдаанууд дахиад давтагдаж болох төстэй нөхцөл байдлууд дээр би асуудаг.
Хэдэн сарын өмнө би ийм алдаа гаргаад бид ийм юм ярьж байсныг санаж байна уу?
Хэрвээ чи анзаарсан бол би төстэй байж болох сүүлийн 2-3 удаагийн тохиолдолд тэр алдаануудаа дахиж давтаагүй.
Дөнгөж сая би бас нэгийг нь даваад гарчихлаа. Би чиний хэлсэн тэр алдаан дээр ажилласан байна уу? гэж асуудаг.
Хариулт нь хэзээ ч миний хүссэн шиг тийм сайхан байдаггүй, тэнд үргэлж өөр ямар нэгэн зүйл бас байдаг.
Гэхдээ л үргэлж эерэг байдаг. =)
PMA = Positive Mental Attitude
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.