NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Зиа сайн байцгаана уу? Та нарт өөрийхөө хайрын түүхийг сонирхуулъя. Ойрын үед их эмо болоод байгаагаа мэдэж байна л даа хаха. Намайг Болд-Эрдэнэ гэдэг бусад банди нарын адил сагс PC тоглож явдаг жирийн л хүү. Юун тэр ах эгч нарын үерхэл дурлал найзууд минь байхад л болоо. Тэгсэн тээр нэг зуны өдөр 7 сарын 19 хэхэ найзынхаа болзоонд сахиусан тэнгэр шиг инээсэн (сахиусан тэнгэр яаж инээдгийг мэдэхгүлдээ тэхдээ тэр охины инээдээр төсөөлдийшд) охиныг хараад ийм том хайрын түүхийг бүтээнэ гэж яаж мэдэхэвдээ. Тэр сахиусан тэнгэрийг Марал гэдэг одоо 18 настай надтай учрахдаа 15 настай мама байсийн. За нөгөө сахиусан тэнгэрийг чинь хараад л хараагүй юм шиг царайлж өгсөөн. Угийн л ичимхий хүн л дээ би тэгсэн яасан гэж боджийн ? Гэртээ ороод комоо асаагаад суусан чинь нөгөө сахиусан тэнгэр чинь миний messenger-лүү (тэр үед мэссэнжэр hi5 л хэрэглэдэг байлаашд) найзын хүсэлт явуулчиж ээ бурхаан сандарж үхэхээ шахаад салганаад унасан хаха. Зиа нөгөө сахиусан тэнгэрд чинь таалагдахын тулд янз янзын пост бичиж байгаамаа дандаа цэцэгийн дууны үгнүүд одоо бодход инээд ч хүрэх шиг. Тэгсэн яасан гэж боджийн надруу Сайн уу ? гэж бичжийн за энэ мөчийг үгээр хэлхийн аргаггүйлдээ шууд л тольруу гүүгээд л үсээ Gel-дээл комны цаанаас үс ямар хамаа байнаа хэхэ. Тэгээд л бид 2ын хайрын ноорог болсон Messenger-ээр хорвоогийн хамаг хов живийг хамж аваал бичиж өгсөөн. Нэг мэдсэн 3 сар комны цаанаас харилцжээ бас л урт хугацаа шүү. Нетд орж ирэхгүй болхоор нь урваагаад суучина Messenger-т орж ирхээр нь өөрийн эрхгүй мишээгээл явчина. Ээж маань гайхдаг байсан байхаа мангар юм шиг инээгээд байхаар чинь гайхна биздээ. Удаан чатласны эцэст цэцэрлэгийн саравчинд уулзхаар болвоо. Би ч ёсдоо хамаг байдаг дээрээ тавиад л үстэйгээ бараг хэдэн цаг ноцолдсон за ёсдоо мэдэхгүй, хамгийн гоё гэснээ л өмсөөд аавынхаа үнэртэй усыг цацаад л толинд хэд ч харав ххэ. Болзсон газарлуугаа ойртох тусам биеээ хөлөө мэдэрхээ болиол, за байз очоод юу гэж хэлэхвээ сайн уу ? гэхүү ? юу байна гэх үү ? гээд л бодож явсан болзсон газараа ч ирлээ. Сахиусан тэнгэр маань намайг галзууруулдаг инээдээрээ инээх нь тэрээ би ч яахав сандруу хүн сайн уу ? гэж асуух гэж байгаад юу хийж байгаан? гээд аваад хаячлаа хха. Ам хэл татаад юун ярих мантай юу хийж байгаан гэж асуусан нь яамай. Манай хүн юм яриад л байна яриад л байна (угийн их яриасаг галзуу хүн л дээ). Би ярьж байгаа юмнаас нь юу ч ойлгоогүй тэр хөөрхөн инээдийг нь хараад. Ямар жаргалтай байсан гэж бодно. Гэртээ орохдоо ээжийгээ харж нэг инээгээд л аавруу харж нэг инээгээд л...
Зиа тэр өдрөөс хойш байнга уулздаг болсон өдөр болгон мансуурлын байдалтай байсаар байгаад шинэ жил дөхжээ. Тэр үед өөрийгөө "Гурван марал од" гээд киноны Инха-тай л зүүрэлдэг байлаа :)) Яг он гарах мөчид надаас яаж тийм их зориг гарсийн байгаан бүү мэд тэр охинд ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлсэндээ хэхэ. Янзын байсөөн солют шампаансаг буудаад л зурагтаар үг хэлж байсан ЭБЭ ахыг ч үнсчихмээр санагдах шиг. Тэгээд л 2013 оны 1 сарын 1-нээс бид 2ын нандин хайрын түүх эхэлсийм шүү дээ. Хайр гэдэг зүйлийн бал бурамд нь мансуурч явсаар байгаад нэг л мэдхэд сургууль төгсөх цаг болчихжээ. Би гэдэг хүн яахав өвөө аав 2-ынхоо мэргэжлийг сонгоод Цагдаагийн академд (хайртай сургууль минь) ороод нэг сарын карентин гэдэг даваан дээр ирлээ. Тэр үед надад тэр хүнээс яаж 1 сар хол байнадаа гэсэн бодол л толгойд байсан. Зиа карентин гээд байгаа юманд нь явлаа утас бариулдаггүй нэг цагдаа хувцастай том ахын хий гэснийг нь л хийнэ. Тэр үед тэр хөөрхөн инээд ерөөсөө санаанаас гардгүй байлаа. Түрүүвчин дэх зургийг нь унтхаасаа өмнө заавал харна бүр зүүдлэхгээд дэрэн доогуураа хийгээд унтана. Тэр зураг одоо хүртэл миний түрийвчинд байдаг маш дурсамжтай зураг л даа. Марал гэдэг охиныг өглөө босохдоо бодно, жагсахдаа бодно, хоолонд орохдоо бодно, гүүхдээ бодно, шанаа авахдаа хүртэл боддог байсандаа smile emoticon 1 сар гэдэг тэр үед 1000 жил шиг л санагдсан. Ингээд 1 сар цэргийн амьдралаар амьдараад ирчихсэн хүн чин ёсдоо дайнд ялсан баатар шиг л байдийн байгаа биздээ. Дайнд ялсан баатрыг гүнж нь хүлээгээл сууж байгаа гэж бодхоор нэг л гоё хурдхан очоод тэврээд хөөрхөн хацрын үнсэхийн хүслэн.
Зиа ингээд дахиж хэзээ ч холдохгүйдээ гэж бодож байтал манай хүн холын холооооооооооо байдаг Шанхай ( би бол Шангхайд үнэхээр дургүй болдог бол бөмбөг хаячмаар байдийн ) гэдэг явж сурхаар болсийн байхөө. Би гэдэг хүн ёсдоо дутуу алсан үхэр шиг л тэнэг болцон. Урд маань хар том хана босоод ирсэн ч юм шиг үнэнийг хэлхэд итгээгүйлдээ. Ингээд салаа замын ирхээр махан бие маань холдсиймөө. Тэр үед би сургуульдаа байралдаг байсан болхоор гаргаж өгч ч чадаагүй тэрэндээ үнэхээр харамсдаг. 9 сарын 21-ний өдөр өглөөний 6 цаг болж байлаа "Сэрээд" командаар бослоо.Өнөөдөр хайрты минь холын хол явах өдөр байлаа. Сургуулийнхаа жагсаалын талбайг шүүрдэнгээ тэнгэрлүү байн байн харна онгоц харж байгаа ухаан нь. Нэг онгоц нисэж байна шүү зиа энэ л хайртын маань суусан онгоц байгаа гээд л хамаг бодсон юмаа онгоцруу нь хараад залбирлаа. Тэгсэн манай ангийн нэг хүүхэд юу хараад байгаан гэхээр нь манай найз охины нисэж байгаа онгоц байхаа гэсэн чинь юу гэсэн гэж боджийн "Наадах чинь хойшоо явж байгаа биздээ Оросруу явжийшдээ" гэж авдийн за дуусжээ дуусаж би :)). Тэр үеэс хойш хоол ч хоолоогоор давахгүй дэвтрийнхээ ард зурна згр хашаа даваад гүүчмээр байдаг байсан. Гүүлээ гээд хаашаа ч гүүхийн ингээд амьдын шаналалд унаж байгаан. Бие минь холдсон ч сэтгэл минь дандаа хамт байдаг байсан. Ингэж явсаар амьд үхсэн нь мэдэгдэхгүй би нэг л өдөр энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн дахиад л болсондоо. Юу гэж үү ? Миний мангар охин өдөр хоногийг тоолон тоолон дэвтрийн цаас уран уран байж хүлээсэн охин маань 6 сартай цуг хүрээд ирэх нь тэр. Хамт байх хугацаа пуужин шиг харваад өглөө ингээд дахиад л нөгөө Шанхай гэдэг үг нүдэнд харагдаад уналаа үнэнийг хэлхэд тэр газрыг нь бөмбөгдчмөөр л санагддий шүү... Тэгээд л дахиад надаас холдвоо... Тэхдээ би тэр үед гаргаж өгсөндөө одоо хүртэл баярладаг. Тэр хөөрхөн нулимстай нүд ихэр таттлаа уйлаад улайсан хөөрхөн хамар, сахиусан тэнгэрийн инээдийг би одоо хүртэл мартаагүй. Тэр үед уйлах шахснаа нуухгүй ээ smile emoticon. Ингээд хайрт минь надаас дахиад л холдчихлоо. Shrek Fiona 2-ын түүх ингээд төгсөнө гэж бодоогүй ч явждээ. Хэрвээ мэдсэн байсан бол богоных урдуур үсэрж ороод ч хамаагүй зогсоох байсан байх. Яагаад хайрын түүх төгсчихөв гэж үү ? Надаас л болж байгаамаа. Марал гэдэг миний зүрхэний гүнээс гүнд байдаг охиныг би ганцаардуулсан шаналгасан зовоосон уурлуулсан уйлуулсан. Ингээд л миний арчаагүй анхайгүй амиа бодсон зангаас болоод өөрөөсөө хайртыгаа холдуулж байгаагаа би ойлгоогүй ээ. Үнэхээр тэр охины зүрхээр зүрхээ тэврүүлж тэр хүний тийм мундаг хайрд бүүвэйлүүлж явснаа ойлгоогүй явсандаа харуусаад харуусаад бараагүй ээ. Тэр минь одоо өөр хүний хайр халамжаар бүүвэйлүүлж цагаан морьтой ханхүүгийн гүнж нь болж яваа ххэ. Тэр залууд хандаж хэлхэд сахиусан тэнгэр гэж байдагт итгээрэй тэр яааааг чиний хажууд байна шүү smile emoticon. Хэзээ ч алдаж болохгүй шүү миний алдаанаас суралцаад хорвоогийн хамгийн сайхан охиныг өөрийн болгосондоо энэ хорвоод яах гэж төрсөнөө ухаарлаал гэж бод grin emoticon. Хүн гэдэг хажууд байсан асар том жаргалаа хардаггүй гэж үнэн үг юм байналээ. Хэрвээ чи хайртай гэж хэлчихээд хажууд байгаа гүнжээсээ залхаж өдөр хоногийн тэр PC найз нөхөд зугаа цэнгэлдээ зориулж байгаа бол оройтойгүй дээрээ хайртыгаа тэврээд ядаж хацран дээр ганц ч удаа болов унсээрэйдээ. Чиний хамт байхыг хүсээгүй 1 минут чинь миний хувьд 1000 шөнийн зүүд нулимсаа тайтгаруулах хугацаа шүү. Ингээд миний бяцхан ч гэсэн хамгийн нандин хайрын түүх төгсөж байна. Oдоо харин би том сахиусан тэнгэртээ энэхүү түүхийг уншиж өгч сууна.Тэр минь бол миний ээж шүү дээ.
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.