Notes![what is notes.io? What is notes.io?](/theme/images/whatisnotesio.png)
![]() ![]() Notes - notes.io |
Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад Эсээ бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭСЭЭ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд Эсээ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эсээ буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд ергедел гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн vг хэллэгтэй, еерийн зорилгоо зев тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон тvvнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ еерийгее хувь хvний талаас нь илvv танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны vзэл бодолд хамгийн их нелее vзvvлсэн хvний тухай эсвэл челеет цагаа хэрхэн яаж енгерvvлдэг тухай бичвэл зvгээр. Учир нь Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишvvд зевхен хичээлийн дvн, шалгалтын оноо харахаас гадна, ергедел егегчийг хувь хvний талаас нь мэдэхийг хvсдэг. Мен еерийн хvрсэн амжилт, бvтээсэн зvйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зvйтэй. Харин еерийгее хэт тевийлгеж магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгvй.
Сайн Эсээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ емне
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бvгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та Эсээ буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт Эсээний товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дvгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно.
Сайн Эсээ ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн Эсээ гэж дvгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эсээ нь зохиогчоо хувь хvний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба тегсгел нь ойлгомжтой бегеед утга санаа нь логик холбоотой байх.
Эсээ бичихэд анхаарах зvйлvvд
Хэдийгээр зохион бичлэг тань тегс болж чадаагvй ч гэсэн дараах тvгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгvй байхыг анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний vг бvv хэрэглэ. Зарим хvмvvс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том vг хэрэглэдэг. Гэвч эдгээр vгнээд нь зохион бичлэгийн зевхен хоосон чимэг болж, хувь хvний vзэл бодлыг бvрэн илэрхийлж чаддаггvй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зерсен, авцалдаагvй байх.
Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон еер туслах vг аль болох цеен ашиглаарай.
• Ергедлийн маягтанд егсен мэдээллээ Эсээндээ дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Еерийнхее сайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эсээ хэтэрхий урт байх хэрэггvй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгvй.
http://finance.ses.edu.mn/-с
Романтай адил эсссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллэжуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол Эсээ бичиж сурах байдаг. Эсээ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.
1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн Эсээгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.
2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.
3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн Эсээгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
• Та хэрвээ үнэхээр сайн Эсээ бичиж сурмаар байгаа бол сайн Эсээчдээс жишээ авж, тэднээс суралцах хэрэгтэй. Волтайр, Жоан Дидион, Анние Диллард, Чарлэз Ламб, Ралф Валдо Эмэрсон, Торэау, , Шэллэй, Гор Видал зэрэг сайн Эсээчид байдаг.
http://www.tsahim.net/-с
Эсээнээс юу олж мэдэхийг хvсдэг вэ?
Эсээнээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин Эсээнээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эсээг тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны Эсээг уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв Эсээнд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.
Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эсээ бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд Эсээнээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
-Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар
-Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
-Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны Эсээнээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны Эсээг уншдаг.
-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.
-Ингээд таны Эсээг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Эсээг хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.
Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг Эсээг уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим Эсээ уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд Эсээний эхний хэдхэн мөрөөс л тухайн Эсээг сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц Эсээ бичихээс өөр аргагүй юм.
Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны Эсээ тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн Эсээ бичихийн тулд:
-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
-Дарааллаа гарга
-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байна гэдгээ илэрхийл
- Эсээны эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.
-Эсээны төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
-Бичиж дууссан Эсээгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй
Муу Эсээ бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэх
- Эсээны оронд товч намтраа бич
-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
-Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич
![]() |
Notes is a web-based application for online taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000+ notes created and continuing...
With notes.io;
- * You can take a note from anywhere and any device with internet connection.
- * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
- * You can quickly share your contents without website, blog and e-mail.
- * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
- * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.
Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.
Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!
Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )
Free: Notes.io works for 14 years and has been free since the day it was started.
You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;
Email: [email protected]
Twitter: http://twitter.com/notesio
Instagram: http://instagram.com/notes.io
Facebook: http://facebook.com/notesio
Regards;
Notes.io Team