Notes
![]() ![]() Notes - notes.io |
Би амьдрал гэдэг үгээр жинхэнэ Сүүгий гэдэг санааг илэрхийлэх гэсэн юм шүү.
Жинхэнэ Сүүгий жаргалтай байгаа юу?
Чамтай хамт байх хугацаанд би үнэхээр их жаргалтай байсан.
Би юу болох, хэзээ хаана хүртэл хамт явах талаар огт мэдээгүй. Хэзээ ч мэдэж байгаагүй.
Өнгөрсөн хойно нь ойлгосон. Бид хэзээ ч амьдралыг урагшаа хараад ойлгоно гэж байхгүй.
Үргэлж өнгөрсөн хойно нь эргэж хараад л ойлгодог.
Ихэнхи хүмүүс амжилтанд хүрч, мөнгөтэй болоод, зорилгодоо хүрчихвэл аз жаргалтай болно гэж боддог.
Хувь заяа биш, аялал биднийг аз жаргалтай болгож байсан.
Очих газар нь биш, тэнд очих зам нь биднийг аз жаргалтай байлгасан.
Би амьдралдаа нэг ч зүйлийг бүрэн дүүрэн дуустал нь хийж үзээгүй.
Хүн бүр надад чи нэг зүйлээ тууштай хийх хэрэгтэй. Янз бүрийн юм рүү үсрээд байдгаа боль гэж хэлдэг байсан.
Энэ үг намайг дахиж сул дорой болгохоо больсоон.
Учир нь би энэ үгийг сонсох бүртээ нээрээ тэр хүмүүсийн зөв бол яана? гэж боддог байсан.
Нээрээ би бусад шиг ажил хийж, тогтмол цалинтай болоод бусад хүмүүс шиг амьдрах ёстой юм болов уу? гэж боддог байсан.
Гэвч би тэгээгүй. Би үргэлж дуртай зүйлээ хийсээр ирсэн.
Жинхэнэ дайчин хийж байгаа зүйлээсээ хайрыг олдог гэдэг үг сонссон. (Peaceful Warrior movie)
Бусад хүн юу гэж хэлж байгаа нь хамаагүй. Би дуртай зүйлээ хийж байх үедээ энерги авч улам сэргэдэг.
Дургүй зүйлээ хийвэл ядарч, үхэж байгаа мэт мэдрэмж авдаг.
Өнөөдөр харин би уйдаад ядраад байвал өөрөөсөө асуудаг болсон.
Би яагаад уйдаад байна вэ? Би яагаад ажлаа хийж чадахаа больчихов?
Яагаад миний тархи ажиллахаа болиод, сатаараад байна? Магадгүй би ядраад байгаа юм болов уу?
Хариулт нь үгүй байсан.
Хариулт нь маш энгийн.
Миний одоо тоглож байгаа тоглоом хангалттай том биш байсныг би олж харсан.
Би илүү том зүйлсийг харж эхэлсэн болохоор одоо хийж байгаа зүйлээсээ уйдаж эхэлсэн.
Намайг ямар нэгэн өөр том зүйл татаад байна гэдгийг мэддэг болсон.
Маш олон залуус цариалаг, хөөрхөн охидууд бол найрагдахад их хэцүү гэж итгэдэг.
Энэ нь зүгээр л тэдний өөрсдийнхөө дотор ургуулан бодсон хий хоосон зүйл.
Залуу эрчүүд эхлээд хамгийн хөөрхөн гэсэн охидын талаар бодож эхэлдэг.
Гэвч өөрөөс нь илүү царайлаг, илүү бусдыг татах чадвартай залуу нөгөө охиных нь араас гүйж эхэлвэл шууд л буугаад өгчихнө.
Стандартаа доошлуулна.
Өөрөөс нь илүү царайлаг, илүү хүчирхэг залуус араас нь тоож гүйдэггүй дараагийн хөөрхөн охидын араас гүйж эхэлнэ.
Хэрэлдэнэ, муудалцана, элдэв янзаар хэлүүлнэ, доромжлуулна.
Гүйцээ, стандартаа дахиад доошлуулна.
Сүүлдээ найрахад амархан охидыг байгаа болгоно.
Тэднийгээ найраад хамт байгаад үзсэн чинь бас л аз жаргалтай байсангүй.
Сүүлдээ намайг л хайрлах, надтай яг төгс таарч тохирох, намайг ойлгох хүн л байвал ямар ч охин байсан хамаагүй гэж бодно.
Тэгээд буруу хүнтэйгээ гэрлэнэ.
Тэгээд хүүхэдтэй болно. Эрэгтэй, эмэгтэй 2 хүн 2-улаа зовох болно. Учир нь тэд хүүхэдтэй учраас салж чадахгүй.
Нууц амрагтай болцгооно. Энэ бүх зүйлсийг би амьдралаас харсан.
Надаас лаг, дээр гэж боддог байсан залуус надаас доор орохыг би харсан.
Юу ч нэг хэвэндээ байдаггүй.
Би хүмүүст ингэж заадаг болсон.
Чи хүссэн зүйлээ авч чадахгүй бол зовох болно.
Чи хүссэн зүлээ яг тэр чигээр нь авсан ч гэсэн бас л зовох болно.
Учир нь чи түүнийгээ үүрд хадгалж чадахгүй.
Харин би стандартаа хэзээ ч доошлуулахгүй.
Хичнээн хэцүү байх нь хамаагүй ээ. Би чамайг үргэлж хайрлах болно.
Хайр гэдэг зүйл бол өгч, авч болдог зүйл биш юм байна гэдгийг ойлгосон.
Хайраа өгөөд гэсэн үгтэй дуу сонсох бүртээ нас бие гүйцээгүй гэнэн балчир хайр байна гэж боддог.
Хайр гэдэг зүйл бол өөрөө байсан.
Хүн өөрөө хайр болж хувирч эхэлвэл түүнээс хайрын энерги цацарж эхэлдэг.
Хайрын энерги цацарж байгаа хүнийг хүн бүр хайрлах болно.
Зарим охидууд хэлэхдээ би нөхөртэй эрчүүдэд татагдаад байх юм гэж хэлдэг.
Би хариуд нь чи бэлэн юм хүсэж байна гэж хэлдэг.
Тэдгээр залуус ахнаасаа тийм байгаагүй.
Тэд эхнэртэйгээ маш олон удаа хэрэлдэж, муудалцаж, салж нийлсэн.
Тэд урт зам туулсан учраас тийм болсон юм.
Харин чи тэр замыг нь туулахгүйгээр шууд шагналыг нь авахыг хүсэж байна.
Хэзээ нэгэн өдөр чи ойлгоно оо. Хэн нэгэн залуу чамтай хамт тэр замаар явахыг хүсэх болно.
Чи хүүхэд байхдаа мөрөөддөг байсан цагаан морьтой хан хүү байхгүй шүү.
Чиний төсөөлснөөс чинь шал өөр хүн ирэх болно.
Гэвч чи таних болно. Энэ мөн байна гэж таних болно.
Тэр үед харин замын төгсгөлд очих гэж битгий яараарай.
Төгсгөлөөс, аялал нь илүү амттай байх болно шүү гэж хэлдэг.
Би чамаас салсныхаа дараа үхэх талаар их бодсон гэж өмнө нь бичиж байсан.
Ямар нэгэн хоолой миний дотроос Энэ чиний цаг биш гэж хэлсэн.
Цаг чинь арай болоогүй байна гэж хэлсэн.
Тэр үед би жинхэнээсээ сэрсэн. Амьдрал гэдэг зүүднээс сэрсэн.
Бид унтаад зүүдэндээ удирдагддаг. Сэрээд өөр нэг зүүдэнд удирдагддаг.
Амьдрал гэдэг 70 жил зүүд байсан бол яах уу?
2014 оны 12 сарын 20-ны өдөр би утсаа аваад чам руу мессэж бичсэн.
"Би чиний төлөө өөрчлөгдөх болно" гэж бичсэн.
Үнэн хэрэгтээ өөрийнхөө төлөө ч байсан байж болох юм.
Би хувиа бодсон, өөдгүй амьтан байсан.
Бас надад "Энэ чиний цаг биш" гэж хэлсэн хоолой намайг огт амьдраагүй гэдгийг хэлсэн.
Тэр өдрөөс хойш би өдөр бүр цаг нь ирэх болно санаж явдаг болсон.
Би бас огт амьдраагүй юм байна гэдгээ ухаарсан.
Үхэхээсээ өмнө ном бичье гэтэл надад бичих зүйл огт байгаагүй.
Би зүгээр л оршин тогтнож байж. Би хэзээ ч амьдраагүй юм байна.
Хүний тоо бөглөж оршин байсан болохоос биш, үүнийг амьдрах гэдэггүй юм байна.
Энэ амьдрал минь ганцхан миний ч амьдрал биш юм байна.
Цаг чинь болоогүй ээ гэж хэлсэн. Надад хийх ёстой зүйл байгаа юм байна.
Батхишиг version 2 төрсөн.
Юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан ч гэсэн, ямар ч байсан том зүйл гэдгийг нь мэдэж байсан.
Надаас хамаагүй том зүйл. Сүүгий намайг дэлхийн хүн гэж хэлдэг байсан.
Магадгүй би жинхэнээсээ дэлхийн хүн болох ёстой байх.
Яагаад болохгүй гэж? Бүх зүйл анх бодол байсан.
Facebook бодол, Google бодол, Онгоц бодол, зочид буудал, байшин, комьпютер, гар утас энэ бүх зүйлс дэлхий дээр огт байгаагүй.
Миний амьдарч байгаа энэ гэр, хэвтэж байгаа ор минь хүртэл хэн нэгэн хүний бодол л байсан.
Бүх зүйл анх бодлоос эхэлсэн.
Библэ эхлэхдээ бүх зүйл үүсэхээс өмнө анх үг байсан.
Үг тэнгэр бий бол гэж хэлэхэд тэнгэр бий болжээ, гэж эхэлдэг.
Бодол үг болдог.
Үг үйлдэл болдог.
Үйлдэл зуршил болдог.
Зуршил чиний дүр болдог.
Дүр чинь чиний хувь заяа болдог.
Миний бодсон бүх зүйлс биелсэн байгааг би харсан.
Би хакер болох юмсан гэж бодсон хакер болчихсон байна.
Би Counter-Strike, Dota-р тэмцээнд түрүүлэхийг хүссэн.
Би хүссэн тэмцээнүүддээ түрүүлчихсэн байна.
Өнөөдөр миний санахгүй байгаа ч гэсэн хүүхэд байхдаа бодож, хүсэж байсан зүйлс минь өнөөдөр бодитой болчихож.
Тэгвэл би одооноос эхлээд дэлхийн хүн болно гэж бодох болно.
Хэдхэн жилийн дараа би жинхэнээсээ дэлхийн хүн болчихсон байх болно.
Юу ч тохиолдлоор болдоггүй юм байна.
Secret гэдэг ном таталцлын хуульны талаар ярьдаг.
Гэвч тэр ном нэг зүйлийг орхигдуулсан байна.
Таталцлын хууль 2 тийшээгээ ажилладаг.
Таталцлын хууль эерэг бодол, сөрөг бодол гэдгийг ялгадаггүй.
Би Сүүгийгийн талаар бодсон сөрөг зүйлс минь хүртэл биелчихсэн байна.
Үүнийг ойлгосон цагаас эхлээд бодож байгаагаа бодож эхэлсэн.
Миний бодсон эерэг, сөрөг бүх зүйлс биелэх юм бол би яг одоо юу бодож байна?
Хүн бодож байгаагаа бодож эхлэхээр маш болгоомжтой бодож эхэлдэг.
Би буруу бодож байгаа юм биш байгаа?
Байз, хүлээгээрээ!
Би бодож байгаагаа яаж бодоод байна?
Миний ажиглаж байгаа зүйл болон ажиглагч нь 2-улаа би өөрөө.
Би нэг биш 2 юм уу?
Бодитой байдал гэж юу вэ?
Би нүдний тусламжтайгаар гадаад ертөнцийг тархин дотроо хардаг.
Гэвч би яагаад нүднийхээ ар талыг харж чадахгүй байгаа юм?
Би хэлээрээ амталдаг хэрнээ яагаад өөрийнхөө хэлийг амталж чадахгүй байгаа юм?
Би чихээ ч хөдөлгөж чадахгүй байна.
Жинхэнэ би энэ махан бие биш ухамсар, энерги юм бол би үхэхгүй юм байна.
Хэрвээ би унтаад хэзээ ч сэрэхгүй, энэ бол үхэл.
Эсрэг нь хэрвээ би сэрээд, хэзээ ч унтахгүй. Энэ бол миний төрөлт.
Би ээжийнхээ гэдсэнд байх үедээ гадаад ертөнцийн талаар огт ойлголтгүй байсан.
Ээж минь намайг төрүүлэх гэж тэмцэж байх үед, би төрөхгүй гэж тэмцэж байсан байх.
Учир нь гадаад ертөнц надад танил биш.
Энэ л яагаад би төрөнгүүтээ уйлсан шалтгаан байх.
Би өөр нэгэн ертөнцөөс өөр нэгэн ертөнц рүү шилжин орсон.
Одоо тэгээд энэ ертөнцдөө танил болчихсон.
Үхэл гэдэг бол өөр нэгэн төрөлт.
Энэ амьдрал минь миний бодож байгаагаас хэд дахин том юм байна.
Би заавал дэлхийн хүн болох болно гэж шийдсэн.
Хэтэрхий гүнзгийрсэнд уучлаарай.
Ингэж бодож эхлээд би бараг 2 жил орчим явчихсан байна.
Би өөрөө ч төсөөлж байгаагаа том том програмуудыг биччихсэн, их урт замыг туулчихжээ.
Аль хэдийн дэлхийн хүн болоод эхэлж байгаа мэт мэдэрдэг болсон.
Учир нь би өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ ойрхон ирчихсэн байна.
Маргааш би 2 жилийн хөдөлмөрлөсөн ажлаа хүлээлгэн өгөх ёстой.
Гэвч би энд ажлаа дуусгаагүй, ажлаа хийхийн оронд чамд захиа бичээд сууж байна.
Маш сонин мэдрэмж...
Хэрвээ Сүүгий миний хажууд байсан бол надад юу гэж хэлэх бол? гэж бодох юм.
Үнэн гэвэл би чамайг өглөө, өдөр, орой бүр санадаг.
Би хэзээ ч унтахынхаа өмнө өглөө сэрээд Сүүгийгийн талаар бодно гэж унтдаггүй.
Энэ автоматаар болдог.
Би уул нь ажилдаа санаа зовох ёстой.
Маргааш би бусдын нүдэнд Loser, Failure гэж харагдах болно.
Гэвч би энд өөрийгөө ялагч гэж хараад байх юм.
Энэ 2 жилийн хооронд би нэг ч төгрөггүй, цалингүй ажилласан.
Одоо дээр нь алдагдалд ороод өрөнд орох гэж байна.
Гэвч би энэ 2 жилийн хооронд маш олон сургууль төгсчихсөн.
Анх 2 жилийн өмнө миний цоо шинээр хийж эхэлж байсан зүйлс маань одоо миний хувьд хэвийн зүйл болчихож.
Миний хувьд ЯАЖ? гэдэг асуулт байсан, намайг зовоож байсан бүх зүйлс одоо хэвийн зүйлс болчихож.
Үүнийг бичиж суух үедээ би хариултаа авчихсаан.
Хэрвээ Сүүгий миний хажууд байсан бол надад дахиад өөрчлөлт хэрэгтэй гэж хэлэх байсан байх.
Одоо дараагийн шат руу алх.
Амьдрал бол том болох.
Шинэ шатан дээр гишгэх бүртээ би тэнцвэрээ олохгүй догонцох болно.
Хэсэг хугацааны дараа тэр шатан дээрээ догонцохоо больж чөлөөтэй явж чаддаг болно.
Энэ бол дараагийн шатны минь практик.
Би цаашаа явах болно оо.
Чиний ачаар миний амьдрал илүү том, илүү утга учиртай болсон шүү.
Хэдхэн удаа үсээ засуулсан үсчин хүртэл надад би чамд итгэдэг гэж хэлсэн.
Чи ямар нэгэн зүйл хийж амжилтанд хүрэх залуу юм шиг санагддаг гэж хэлсэн.
Хамт ажилласан хүн бүр, найз нар минь хүртэл надад итгэж байгаа гэж хэлдэг болсон.
Одоо надад ухрах зам байхгүй болсоон.
Библэ дээр бичсэнээр
Хэн илүү ихийг өгөхийг хүсэж байна? Тэр хүнд илүү их хэрэгтэй гэж хэлсэн.
Би үлдсэн амьдралынхаа эхний хагасыг маш их мөнгө олоход зарцуулах болно. Яг л Earl Nightingale шиг.
Үлдсэн хагаст нь бүх мөнгөө тарааж өгөх болно.
Тэгээд би чиний талаар ярих болно оо.
Энэ бол миний мөрөөдөл.
Чамд хайртай шүү.
![]() |
Notes is a web-based application for online taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000+ notes created and continuing...
With notes.io;
- * You can take a note from anywhere and any device with internet connection.
- * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
- * You can quickly share your contents without website, blog and e-mail.
- * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
- * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.
Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.
Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!
Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )
Free: Notes.io works for 14 years and has been free since the day it was started.
You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;
Email: [email protected]
Twitter: http://twitter.com/notesio
Instagram: http://instagram.com/notes.io
Facebook: http://facebook.com/notesio
Regards;
Notes.io Team