NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

“ШИНЭ 84” СӨХ-НЫ ХУРЛЫН ПРОТОКОЛ
2016 оны 9-р сарын 29 өдөр
Хуралд 84 айлыг төлөөлж Л.Арианаа, Ч.Мөнх-Эрдэнэ, Ё.Батсүх 54 айлыг төлөөлж С.Жаргалсайхан, Б.Наран, 14 айлыг төлөөлж Ч.Эрдэнэчимэг нар тус тус оролцлоо.
Хурлаар хэлэлцсэн асуудлууд:
1. “Шинэ 84” СӨХ-ны Удирдах Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний тухай
2. “Шинэ 84” СӨХ-ны гүйцэтгэх захирал А.Мөнхжаргалын мэдээлэл
3. СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалт хийх

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Л.Ариунаа: Бид өмнөх хурлаар 84, 14, 54 мөн 36 айлын орон суугчдын төлөөлөл уулзаж “Шинэ 84” СӨХ дээр нэгдэж ажиллахаар болж, оршин суугчдаасаа бичгээр зөвшөөрөл авч дахин хуралдахаар болсон. 54, 14 айлын орон сууцны оршин суугчид зөвшөөрөл ирүүлсэн байгаа юм. Харин 36 айлын орон сууц нь “Академи” гэдэг албан ёсны СӨХ ажиллаж байгаа бөгөөд зөвшөөрсөн тухай мэдээлэл ирүүлээгүй юм. Иймд “Шинэ 84” СӨХ дээр нэмж 54, 14 айлуудыг нэгтгээд ажиллах боломжтой байгаа юм та бүхэн саналаа хэлнэ үү.
Гишүүд: дэмжих байна.
Ч.Мөнх-эрдэнэ: 84 айлаас 3, 54 айлаас 2, 14 айлаас 1 төлөөлэлтэй байх саналтай байна.
Ч.Эрднэчимэг: Дэмжиж байна. Шаардлагатай тохиолдолд идэвхитэй ажиллах хүнээр нэмж болох юм.
Гишүүд: дэмжиж байна.
• 84 айлаас Л.Ариунаа, Ч.Мөнх-Эрдэнэ, Ё.Батсүх
• 54 айлаас Б.Жаргалсайхан, Б.Наран
• 14 айлаас Ч.Эрдэнэчимэг нар ажиллахаар болов
Л.Ариунаа: Миний хувьд цаашид СӨХ-ны УЗ-ийн даргын ажлыг хүлээлгэн өгөх саналтай байна. Харин УЗ-ийн гишүүнээр ажиллаж шинээр сонгогдох даргаа дэмжиж ажиллах болно. Миний бие Л.Ариунаа мөн Ч.Мөнх-эрдэнэ, Ё.Батсүх бид 84 айлын орон сууц ашиглалтанд оросноос эхлээд одоог хүртэл үүргээ гүйцэтгэсэн ажилласан гэж бодож байгаа. Одоо СӨХ-ны үйл ажиллагаа жигдэрсэн гэж ойгож байгаа юм.
УЗ-ийн даргаар Ч.Мөнх-эрдэнийг ажиллуулах саналтай байна. Өөр санал байна уу.
Гишүүд: УЗ-ийн даргаар Ч.Мөнх-Эрдэнийг 100 хувь дэмжив.
2. “Шинэ 84” СӨХ-ны гүйцэтгэх захирал А.Мөнхжаргал энэ хугацаанд хийж байсан ажлынхаа талаар товч тайлагнав. ОСК, СӨХ-г хамтад нь хийхийг хориглосон байдаг иймд цаашид ажиллах боломжгүй тухайгаа хэлэв. Ажлын тайлангаа бичгээр тарааж өгөв. Мөн 2016 оны 10-р сарын нэгнээр санхүүгийн бүхий л тооцоог дуусгаж хүлээлгэн өгөх саналтай байгаа илэхийлэв.
3. СӨХ-ны гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах тухай
Ч.Мөнх-эрдэнэ: СӨХ-ны гүйцэтгэх захирал сонгон шалгаруулж ажил авах тухай зарыг 84, 54, 14 болон ойр орчмын байруудаар 2016 оны 9-р сарын 03 аас хойш сар гаруй хугацаанд гаргасан. 1 хүн материалаа ирүүлсэн. Энэ хүн Н.Даваасүрэн юм.
Н.Даваасүрэн:1997-1999 он хүртэл одоогийн Удирдлагын академийн аж ахуй хэлтсийн даргаар, 2008-2012 онуудад Хайстай СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Механик инженер мэргэжилтэй. 32 айлын Хайстай СӨХ-д нилээдгүй ажил хийсэн, СӨХ-ны авлагыг айл өрхөөс цуглуулах талаар туршлагатай. Цаашид “Шинэ 84” СӨХ-ны гүйцэтгэх захирал болвол хороо, дүүрэгтэй хамтраад орчны тохижилт хийх боломжтой, айл өрхийн авлагыг цуглуулах зэрэг ажлууд хийнэ.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
“Шинэ 84” СӨХ-нд 84, 54 , 14 айлуудыг нэгтгэх нь зүйтэй гэж үзэв
“Шинэ 84” СӨХ-ны УЗ-ийн гишүүдээр
• 84 айлаас Л.Ариунаа, Ч.Мөнх-Эрдэнэ, Ё.Батсүх
• 54 айлаас Б.Жаргалсайхан, Б.Наран
• 14 айлаас Ч.Эрдэнэчимэг нар ажиллахаар тогтов
• “Шинэ 84” СӨХ-ны УЗ-ийн даргаар Ч.Мөнх-Эрдэнийг сонгов
• Н.Даваасүрэнг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллуулахыг дэмжив

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН: Б.НАРАН
ТАНИЛЦСАН: ДАРГА Ч.МӨНХ-ЭРДЭНЭ
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.