NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Уучлаарай. Би энэ мессэжийг чамд явуулах уу? үгүй юу? гэж их удаан бодлоо.
Улирал солигдож сэтгэл санаа өөрчлөгдөж байгаа энэ үед, энэ мессэжийг явуулаад хэрэггүй гэж их олон удаа бодсон.
Гэсэн ч би эцэст нь явуулахаар шийдлээ.
Энэ бол 2015 оны 1 сарын 20-ны өглөөний мессэж.
Урьд шөнө нь би Мөнхбаттай уулзаж чиний талаар их олон муухай зүйл сонссон.
Би Мөнхбатын хэлсэн үгэнд итгээгүй. Учир нь би чамд итгэж байсан юм.
Би тэр үед сөрөг бодол ямар их хортой юм бэ? гэдгийг дөнгөж ойлгож эхэлж байсан үе.
Тийм болохоор би энд бичигдсэн үгийг хэзээ ч сонсоогүй гэж бодоод, чамд хэзээ ч хэлэхгүй гэж бодсон юм.
Учир нь би чамд дахиад сөрөг энерги мэдрүүлж, чамайг зовоохыг хүсээгүй.
Хэрвээ би чамтай уулзаад ярилцах боломж гардаг л юм бол дандаа эерэг зүйлсийн талаар ярина.
Би дахиад хэзээ ч сөрөг зүйл чамд ярихгүй гэж бодсон юм.
Хэрвээ би чамд энэ мессэжийг үзүүлчихвэл, чамайг үүрд алдах байх гэж айсан.
Би зүгээр л хувь заяа гэдэг зүйлд итгэсэн.
Хэрвээ бид хамт байх ёстой хүмүүс мөн л юм бол хэзээ нэгэн өдөр, хаа нэгтээ уулзах л болно.
Тэр болтол би өөрийгөө хөгжүүлье. Том хүн болж, амиа бодсон хөгийн зангаа засъя.
Дахиад уулзахдаа би урьдын байсан тэр хүн хэвээр биш, өөр илүү дээр хүн болчихсон байх ёстой гэж бодсон.
Энэ хугацаанд Сүүгий өөр хүнтэй болчихвол яах уу? гэж бодсон хэдий ч энэ бол тест гэж бодсон.
Өөрийгөө ч бас тестэлж үзье. Миний хайр жинхэнэ юм уу? 6 сар болоод би Сүүгийг мартчихвал яана?
Тестэлж үзье гэж бодсон. 6 сар болоход миний сэтгэл хэвээрээ байсан.
1 жил болсон ч хэвээр л байсан. Өнөөдрийг хүртэл би нэг ч удаа итгэлээ алдаагүй.
Заримдаа би шөнө суугаад залбирдаг байсан.
Амьдралдаа анх удаа би бурханд итгэж, өөрийнхөө төлөө биш өөр хүний төлөө залбирч үзсэн.
Би дахиад хэзээ ч юунд ч бууж өгөхгүй гэж өөртөө амалсан.
Өнгөрсөн 2 жил Нисэхтэй хамтран ажиллахдаа хэдэн зуун удаа шантарч, би дахиад чадахгүй нээ гэж хэлж байсан.
Өдөр бүр утсаар ярьж, ийм ийм юм нэмж хийж өг гэж нэхдэг байсан.
Маш их стресс, маш их сэтгэлийн дарамт, маш их ганцаарддаг байсан.
2 ч удаа АТГ-д дуудагдаж, бүтэн жил мөнгөгүй явсан.
Гэсэн хэдий ч өглөө бүр босоод би үүнийг заавал хийх болно.
Би дахиад юунд ч бууж өгөхгүй гэж хэлдэг байсан.
Хамтран ажиллаж байсан хүмүүс минь, бид хэтэрхий их зүйл хүсэж байгаа гэдгээ мэдэж байна аа.
Хэтэрхий бага мөнгө төлсөн гэдгээ ч мэдэж байна.
Гэхдээ одоо энэ гэрээг цуцлах юм бол алданга тооцно гээд чи бүр их өрөнд орно шүү дээ гэж хэлдэг байлаа.
Тэр бүрт нь би надтай битгий мөнгө ярь гэж уурладаг байсан.
Хэрвээ би энд мөнгөний төлөө ажиллаж байсан бол аль хэдийн халтуурны юм хийж өгөөд явчихсан байгаа.
Яг л бусад компаниуд шиг гэж хэлдэг байлаа.
Гэрээний хугацаа дуусаад бүтэн жил өнгөрсөн боловч би одоо болтол цалингүй ажилласаар л байна.
Учир нь би эхэлсэн зүйлээ дуусгахыг хүссэн.
Яагаад гэвэл би жинхэнээсээ дэлхийн хүн болж чамд харуулахыг хүссэн юм.
Өглөө бүр босоод нүдээ анин, мөрөөдлөө толгойн дотроо харж, Би үүнийг заавал хийх болно.
Үүнийг надаас өөр хэн ч хийж чадахгүй. Учир нь энэ бол миний хийх ёстой зүйл.
Намайг хий гэж бурханаас надад өгсөн даалгавар гэж хэлээд ажилдаа явдаг байсан.
Үүний үр дүнд дэлхий хэзээ ч харж байгаагүй, цоо шинэ програм төрж байна.
Хорин хэдэн мянган файл, source code-ноос бүрдсэн маш том програмыг ганц хүн биччихсэн байна.
Ганцаараа энэ том програмыг бичсэн гэдэг нь миний түүхийг улам онцгой болгосон.
Би аль хэдийн дэлхийн хүн болоод эхэлчихсэн.
Нисэхийн дарга нар энэ програм чинь ямар Licence-тэй вэ гэж асуухад нь, би багадаа сая доллараар зарна гэж хэлсэн.
Ирэх жил гэхэд дэлхий миний нэрийг сонсож эхлэх болно.
Энэ бүх зүйлийг би чамгүйгээр хийж чадахгүй байх байсан.
Хэрвээ чи байгаагүй бол би аль хэдийн буугаад өгчихсөн байгаа.
Миний яагаад гэдэг шалтгаан, өвдөлтөөс минь том байсан болохоор би тэр их өвдөлтийг тэсэж гарсан.
Миний яагаад гэдэг шалтгаан, Яаж гэдэг асуултнаас том байсан болохоор би бууж өгөөгүй.
Би чамд үргэлж баярлаж явдаг.

Би яагаад энэ бүх зүйлийг чамд ярьсан бэ? гэвэл, би саяхан бас нэг хачин зүйл сонслоо.
Мөнхбат, Төгөлдөрт намайг бизнесийг нь булаачихсан гэж ярьсан гэж сонслоо.
Би энэ ажлыг олон компанитай өрсөлдөж байж авсан.
Олон компанитай өрсөлдөж авчихаад, 2 орчим жил цалингүй ажилласан.
Өдөр бүр гэрээний хугацаа дууссан алданга гэж өр нэмэгдэж байлаа.
Эрүүл мэндээ ч үл хайхран, нуруугаа өвдтөл сууж, өдөр бүр утсаар дарамтлуулж,
маш их стресстэй, робот шиг л ажилласан.
Гэтэл тэнд юу ч хийгээгүй унтаж байгаа хүн, миний талаар ингэж ярьж байна гэхээр үнэхээр сонин байна.

2015 оны нэг сард Мөнхбаттай уулзсан өдрийн дараа чи над руу залгаж,
миний яагаад ч ойлгохгүй зүйлсийн талаар яриад, намайг хараагаад байсан тэр өдрийг би хэзээ ч мартдаггүй.
Би чамайг юуны талаар яриад байсныг одоо болтол ойлгодоггүй.
Магадгүй Мөнхбат миний талаар бас хачин юмнууд ярьсан юм биш байгаа?
Магадгүй Сүүгий миний талаар ямар нэгэн худлаа үг сонсчихоод буруу бодоод яваад байгаан биш биз? гэж боддог.
Би их олон хөгшин хүмүүстэй уулзаж ярилцаж үзсэн.
Тэд өнгөрснөө эргэж хараад хийсэн зүйлдээ харамсдаггүй юм байна лээ.
Тэд өнгөрснөө эргэж хараад хийгээгүй зүйлсдээ харамсдаг юм байна лээ.
Би хөгшин болчихоод, тэгэхэд би яагаад Сүүгийтэй уулзаж, юу болсон тухай асуугаагүй юм болоо?
Би яагаад нэг ч удаа царай, царайгаа харж байгаад ярилцаагүй юм болоо? гэж харамсмааргүй байна.
Энэ л яагаад би чамтай уулзахыг хүсдэг шалтгаан.
Би чамтай уулзаад, намайг уучлаач гэж гуйхгүй ээ.
Би чамтай уулзаад, өөрийнхөө түүхийг ярьж чамд баярлалаа гэж хэлэхийг л хүсдэг.
Бас чиний түүхийг сонсохыг хүсдэг.
Амьдрал бол яг л ном шиг.
Түүх болон, мөрөөдөл.

Төгсгөлд нь хэлэхэд би Мөнхбатыг үзэн яддаггүй шүү.
Би бүгдийг нь уучилсан. Зүгээр л би Мөнхбатыг найзынхаа тооноос хасчихсан юм.
Хэрвээ би Мөнхбаттай уулзлаа гэхэд инээгээд л уулзах болно.
Гэхдээ би Dota-с өөр юу ч ярихгүй.
Учир нь би тэр хүнд дахиж хэзээ ч итгэхгүй.
Чи энэ мессэжийг уншаад хажууд чинь ямар хүн байгааг мэдээсэй гэж хүссэн юм шүү.
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.